Камин зуух

Хүний амьдаралд эрч хүч нэмдэг, халуун дулаан уур амьсгалыг төрүүлдэг цорын ганц зүйл бол гал байдаг. Тэр ч утгаараа монголчууд бид галын дөл өөдөө гэж билэгшээдэг билээ. Нүүдэлчин маягаар амьдарч задгай тулганд галаа өрдөж өссөн ямар ч монгол хүн дүрэлзэн бадрах галын дөл, тачигнан асах чимээг санахгүй байна гэж үгүй. Харин цаг үе өөрчлөгдөхийн хирээр хүний амьдралын хэрэглээ улам боловсронгуй болж, хөдөлмөр хөнгөвчлөхөөс эхлээд маш энгийн болж байна. Нэгэнт л бид суурин соёл иргэншлээр амьдарч, түүндээ дасан зохицохын хажуугаар хүсэл сонирхолоо биелүүлж ил галын дэргэд суухыг хүсэхгүй байна гэж юу байхав.

Анх хүн төрлөхтөн урц, сууцныхаа голд газар дээр ил гал түлдэг байсан. Энэ үед яндангүй байсан бөгөөд олон жилийн туршид улам боловсронгуй болсоор яндантай болсон юм. Гэвч энэ нь утааны асуудлыг хангалттай шийдэж чадаагүй юм.

Камин зуухыг анх Англид үүссэн гэж үздэг бөгөөд 1678 онд Charles-ийн зээ хүү ханхүү Rupert ил зуухны утаа гадагшлуулах системийг зохион бүтээснээр ил зуухны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Үүний дараа Benjamin Franklin ил зуухны хөгжилд хоёр дэвшлийг хийсэн юм. Энэ бол утааны хоолой болон мод түлдэг зуух байсан явдал юм. Дараа нь 1700 онд Count Rumford ил зуухны дизайныг өндөр нам загвараар хийж дулааны талхалтыг нэмэгдүүлэсэнээр халаалтанд нөлөөлдөгийг харуулсан юм. Түүний энэ санаа нь хожмын сонгодог загварын эхлэлийг тавьжээ.

Орчин цагт камен зуух нь хэрэглээ гэхээсээ илүүтэй дотор заслын шилдэг шийдлийн нэг болон хувирч байна. Ил зуух гэрт байх нь халуун дулаан энергийг агуулахын зэрэгцээ агаарын солилцоог бий болгож цэвэршүүлдэг ач холбогдолтой. 

Сэтгэгдэл үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй.